Өмнө нь бид гадаадын кинонд дүр бүтээсэн Монгол жүжигчдийг танилцуулж байсан бол энэ удаад Монгол кинонд дүр бүтээсэн гадаадын жүжигчдийг танилцуулж байна.
ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав "Аравт" кинонд Цахир аравтны дүрд тоглосон. Тус киноны найруулагчаар "Монгол фильм"-ын захирал, найруулагч Д.Золбаяр болон Өвөрмонголын "Одон" телевизийн найруулагч И.Шагдарсүрэн нар ажиллажээ.
"Шилдэг өнгө" продакшны бүтээл "Сая долларын олз" кинонд Хятадын тулааны урлагийн мастер, жүжигчин Жет Ли тоглосон байна.
"Хувьсал" продакшны уран бүтээл "Тэнгэрээс буусан од" киноны Стив багшийн дүрд Франц улсын монгол судлаач Стив Морел тоглосон юм.
"ДОЗ ПЛАС" энтертайментийн бүтээл "Элэг нэгтэн" кинонд Тайланд улсын алдар жүжигчин Kowit Wattanaku тоглож байжээ.
Зохиолч, найруулагч Д.Золбаярын "Чингисийн хүүхдүүд" киноны туслах дүрд Холливудын жүжигчин Бритни Бэлт тогложээ.
UBS телевизийн бүтээл "Говийн домог" кинонд ОХУ-ын Тува улсын ардын жүжигчин Ондар Эдвард Борисович Иглэр хааны дүрийг бүтээсэн байна.
Чойхайнзан фильм продакшны уран бүтээл "The Woman" кинонд Солонгосоос ирсэн шувуу судлаач залуугийн дүрд Солонгосын жүжигчин Ан жи мүн тогложээ.