Өчигдөр өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор “Chevrolet Cruze” тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Б. Д. нар Төв Аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тус зөрчлийг эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст шилжүүлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.