Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогод “Хаягдал бохир усыг цэвэрлэн, дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжинэ” гэж тусгасан ч хэрэгжилт нь хангалтг үй байдаг. Тэгвэл ШУТИС-ийн профессор, усны судалгааны төвийн захирал Д.Басандоржоор ахлуулсан судалгааны багийнхан уг асуудлыг шийдэх зорилгоор бохир ус цэвэрлэх технологи нутагшуулжээ. Энэ нь идэвхт лагийн систем, мөчлөг ажиллагаатай реактор, мембрант биореактор, нано болон биотехнологийн аргаар цэвэрш үүлдэг юм байна. Уг технологийг гадаадаас 2-3 сая орчим ам.доллароор худалдан авах байсан бол монголчууд дотооддоо 100 000 орчим “ногоон”-оор бүтээжээ. Энэхүү технологийн тусламжтайгаар нуур, цөөрөм, хиймэл нуур, хөв, гадаргын усны бохирдлыг бууруулж, цэвэрш үүлэх үйл явцыг сайжруулах боломжтой аж. ШУТИСийн Хөнгөн үйлдвэрийн хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилд 1.3 сая шоо метр хаягдал бохир ус бий болгодог гэнэ. Харин энэхүү хаягдлыг биотехнологийн болон өөр бусад аргаар 100 хувь цэвэршүүлэх боломжтойг Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж онцоллоо.
Бэлтгэсэн: Г.Түвшинбилэг