Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийжээ.
Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/109 дугаартай "Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай" хууль гаргасан. Удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулсан байна.
Шалгалтаар агуулахад хадгалж буй бүтээгдэхүүнд хадгалалтын бүс тогтоож, зориулалтын ялган таних шошго ашиглаагүй, ханган нийлүүлж байгаа эмийн гаж нөлөө, чанар түүнийг хариуцсан, мэргэжилтнийг томилоогүй зэрэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, эмийн чанар аюулгүй байдлыг бүртгэн мэдээлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг алдаа зөрчлүүд гарсан байна. Зөрчил илэрсэн байгууллагуудад Мэргэжлийн хяналтын газраас илэрсэн алдааг залруулахыг тодорхой хугацаатайгаар үүрэг даалгавар өгчээ.