Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын гэр дайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхайн дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, улмаар Зүүнсалааны .. дугаар тоот хашаан дахь монгол гэрийг дайрчээ. Уг ослын улмаас гэр дотор байсан 26 настай эмэгтэй, хоёр болон гурван настай хүүхдүүд хүнд бэртсэн байна.
Одоогоор хоёр настай хүүхдийн биеийн байдал хүнд, гурван настай хүүхдийн хөл гар нь бэртэж, ээжийн хамт ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Тухайн жолооч Х-н 1,64 хувийн согтолттын зэрэгтэй байсан нь тогтоогдсон. Мөн автомашиндаа хоёроос 12 насны дөрвөн хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд жолооч болон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.