Нийтийн тээврийн үйлчилгээнд өнгөрсөн сард нийт 26,335 зорчигчийн зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс картын 60, бэлэн мөнгөөр зорчсон 12,922, хөлс төлөөгүй 6,195, үлдэгдэл хүрэлцэхгүй 7,178 зөрчил тус тус бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Мөн өнгөрсөн сард зорчигчийн цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр бус картаар зорчиж хэвшүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын улсын байцаагчид болон “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар хамтран 45 автобус, зогсоолууд дээр хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтын явцад зөрчил гаргасан 24,957 зорчигчийг тээвэрлэхээс татгалзан, 20,520 зорчигчийн карт цэнэглэлт хийж, 19,000 гаруй зорчигчдод мэдээлэл өгч, санамж товхимол тарааж ажилласан байна.