Төв аймагт энэ жил 124416 га талбайд тариалалт хийхээс 120348 га-д тариалалт хийж төлөвлөгөөт тариалалтыг 96,7 хувьтай гүйцэтгэжээ.
Тодруулбал, Энэ хавар үр тариа 67362 га-д, төмс 102762 га-д, тэжээл 23471 га-д, хүнсний ногоо 1540.9 га-д, тосны ургамал 17212 га-д, тус тус тариалалт хийгдсэн аж. Тус аймгийн Эрдэнэсант, Заамар, Батсүмбэр, Жаргалант зэрэг сумдын тариалалт чийг дутмаг байдлаас болж долоо хоногоор хойшилсон ч одоо хур бороо их орж байгаа учир чийгийн хангамж сайжирсан байна.
Мөн энэ жилийн үр тарианы ургамлын бутлалт, цэцэглэлт сайн, хөгжлийн үе шат жигд байгаа тул төмс хүнсний ногоо өнгөрсөн жилийг бодвол тариалалт сайн хийгдсэн байгаа гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Г.Цоггэрэл онцолсон юм.