Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Говь” компанийн энэ оны эхний хагас жилийн дотоод борлуулалтын орлого 57 хувиар буурч 18.8 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт борлуулалт нь 37.5 тэрбум төгрөг буюу 45 хувиар багассан ч цахим худалдаанаас гурван тэрбум төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 дахин өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн “Бодь даатгал” компанийн хураамжийн орлого 1-6 дугаар сард 7.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өсжээ. Харин нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардал нь нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ багасан 765 сая төгрөгт хүрчээ. Түүнчлэн “Улсын их дэлгүүр” компанийн орлого 2.5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь 2019 оны мөн үеийнхээс зургаан хувиар буурсан дүн бол ашигт ажиллагаа нь 78 хувиар багасан, 37.4 сая төгрөгт хүрснийг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.