Тусгаарлагдаж байсан зургаан иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан байна. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан зөрчлийг аймгийн Цагдаагийн газар илрүүлжээ.
Мөн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан тусгаарлах байрны журам зөрчсөн. Эдгээр зөрчил гаргасан иргэдийг зөрчил болон эрүүгийн хуулийн дагуу шийтгэнэ гэж ЦЕГ-ын хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан мэдээллээ.