Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Т.Хэрлэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар инженер хангамжийн газар болон дүүргүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлын үүрэг даалгаврыг өгсөн. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна.
Энэ жил дулааны шугам сүлжээний есөн удаагийн зогсолт хийхээр төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар долоон удаагийн зогсолт хийсэн байна. Мөн нийслэлд 300 гарц, орц гаргах хүсэлт ирсэн. Одоогоор126 газарт зөвшөөрлийг олгосон” гэлээ.