Ховд аймгийн Буян сумын тариаланч тарвасны шинэ хэлбэрийн үр гарган авчээ. Тодруулбал, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний ажилтан, Буянт сумын тариаланч А.Махмед шинэ сортуудыг эрлийзжүүлэх замаар тарвасны шинэ хэлбэрийн үрийн чанар болох "Буянт-1” дээжийг гарган авсан байна. Энэ нь Монголын анхны нутагшуулсан үр юм.
Мөн тус аймгийн тариаланчид Орос, Хятад, Герман зэрэг улс орнуудаас тарвасны үрийг импортолж, Ховд аймгийн нутагт тохиромжтой үрийн чанарыг шинээр бий болгох, илрүүлэхээр ажиллаж байна.