Эмэгтэй хүн ямар байдаг вэ? Мэдээж уяхан, турьхан,уян налархай, өр нимгэн, өрөвч,сулхан амьтад гэсэн хариултыг л ихэвчлэн өгөх биз. Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүдийн тэгш эрх, эрчүүдээс дутахааргүй хаттай, эрч хүчтэй гэж яригдах болсон. Биеийн хүчний тэр дундаа спортын ертөнцөд эмэгтэйчүүдийн гаргаж буй амжилтууд олныг бишрүүлээд байгаа. Тэрхүү амжилтыг гаргаж байгаа тамирчдыг хараад энэ чинь эмэгтэй хүн мөн үү гэж эргэлзэхэд хүрдэг болоод байгаа. Энэ удаа бид эрчүүдээс ялгахад хэцүү топ таван эмэгтэйг танилцуулж байна.
1. Хятадын хүндийн өргөлтийн тамирчин Жоу Лулу
Хүндийн өргөлтийн Олимпын аварга Жоу Лулу 10 наснаасаа эхэлж энэ спортоор хичээллэж эхэлжээ. 2011 онд тэрбээр Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж дэлхийд танигдсан. Түүний дээд амжилт бол түлхэлттэй өргөлтөөр 192 кг, огцом өргөлтөөр 142 кг өргөжээ. Энэ бүсгүй одоо 31 настай бөгөөд 175 см өндөр, 133 кг жинтэй аж.
2. Австрийн “бодибилдингийн хатан хаан” Кэролайн Ванг
Эмэгтэйчүүдийн бодибилдингийн дэлхийн дээд зиндааны тамирчдын нэг Кэролайэныг хараад ёстой хувцсаар нь л эмэгтэй хүн байна гэж танихаар. Түүний хүйсийг эмэгтэй гэж хамгийн сүүлд 2011 онд тодорхойлогдсон байна. Түүнээс хойш Ванг байнга “дааврын эм” ууж, ялгахад хэцүү байсан царай зүс нь нэг мөр эрэгтэй болжээ. Тэрбээр эмэгтэй хүнтэй гэр бүлж, хоёр хүүхэд хүмүүжүүлж байгаа аж.
3.Пауэрлифтингийн тамирчин Наталья Огрызко
Орост болсон пауэрлифтингийн тэмцээнд 2,3-р гурван байрыг эмэгтэйчүүд авч харин эхний байрыг яагаад эрэгтэй хүн эзэлчих вэ. Энэ чинь эмэгтэйчүүдийн тэмцээн биз дээ гэж асуусан удаатай. Гэхдээ энэ бол алдаа биш байв. ОХУ-ын пауэрлифтингийн олон удаагийн аварга түүнийг мэдэхгүй хүмүүс яалт ч үгүй эрэгтэй хүн байна гэж андуурдаг аж.
4. ОХУ-ын тамирчин Анна Тураева
Анна өмнө нь даашинз өмсөж, үсээ хоёр сүлжсэн ёстой л турьхан, уяхан охин байжээ. Түүнийг биеийн тамирын зааланд найз залуу нь анх дагуул ирсэн байна. Тэгээд л бүсгүй бодибилдэнгээр хичээллэж эхэлсэн аж. Харин найз залуутайгаа салсан явьдал түүний сэтгэл зүйд ихээхэн нөлөөлж, бүсгүй биеийн тамирын заалнаас гарахаа ч байж. Сүүлдээ үсээ хусаж, даашинз өмсөхөө больж,“дааврын” эмчилгээнд явах болжээ.
4. Гүйлтийн тамичрин Кастер Семеня
Лондоны Олимпын наадмын гүйлтийн тэмцээнд ӨАБНУ-ын тамирчин Кастер Семеня алтан медалийн эзэн болж бөөн шуугиан тарьсан юм. 800 метрийн зайн гүйлтэд тэрбээр тасархай хол түрүүлжээ. Өрсөлдөгчид түүнийг нэг бол сэргээшийг хэдэн кг-аар нь хэрэлдэг, эсвэл эмэгтэй болж жүжиглэсэн эрэгтэй хүн гэж буруутгасан аж. Албан ёсны шинжилгээгээр Кастер Семеняг эмэгтэй хүн гэж тодорхойлжээ. Гол учир нь Кастерын бие махбод эр хүний даавар болох тестороныг хэвийн бус хэмжээгээр ялгаруулдагт байв.