Наймдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гах шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон хэрэг гарлаа.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчиг нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна.