Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ээлжит их хурлын товоо гаргахаар болжээ. Мөн тус хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг хэлэлцэх юм байна. Үндэсний бодлогын хороо 17.00 цагт МҮЭСТО-нд хийхээр товложээ.
Ташрамд дурдахад, энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд тус нам 11 суудал авсан. Тиймээс тус намын дарга С.Эрдэнэ огцроод байгаа бөгөөд одоогоор тус намын даргын үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан түр орлон гүйцэтгэж байгаа юм.