УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандлаа.
Түүний байгуулсан Иргэний онцгой комисст ирүүлсэн иргэний гомдолд Улсын Онцгой Комисс нь эх орондоо ирэх иргэдийн нэрсийг гаргахдаа авлига нэхсэн тухай бичсэн байна. Тиймээс шалгалт явуулж, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.