Португалийн эрдэмтэд Ковид-19 халдвараас сэргийлэхэд тохиромжтой амны хаалт бүтээжээ. Уг амны хаалт нь коронавирусийг идэвхжүүлэхэд туслах тусгай бүрхүүлтэй байна. Амны хаалтад хүрэх төдийд л вирус идэвхгүй болох бөгөөд 50 удаа угаасны дараа ч хамгаалах үр дүн нь хэвээр байдаг аж.
Түүнчлэн амны хаалтын бүрхүүл нь нэг цаг хагасын хугацаанд коронавирусний халдварыг 99 хувь устгана гэж тус улсын судлаачид үзжээ.