Нийслэл хот 311 км квадрат суурьшлын бүстэй. 2010-2020 онд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд суурьшлын бүсэд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 3200 гаруй камер байршуулжээ.
Он гарсаар эдгээр камерыг шалгаж шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс хийж байна. Мөн зуслангийн бүс болон гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг камержуулах ажил хийгдэж байгаа гэнэ.
2020-2023 онд суурьшлын бүсийн камерыг 6000 болгоно. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил 30-35 хувиар буурах боломжтой.