Бүх шатны боловсролын байгууллагуудыг есдүгээр сарын 01-нээс үе шаттайгаар нээхээр болсон. Тэгвэл үүнтэй холбоотой хүмүүсийн бичсэн хөгжилтэй постуудаас хүргэж байна.
Сургуулиа мартсан нь
Ээж: Ашгүй хичээл чинь орохоор болж!
Хүү : Сургууль гэдэг чинь юу билээ ээжээ?
Хичээл орж хөгтэй хөгжилтэй амьдрал үргэлжлэнэ.
Багш: Чиний гэрийн даалгавар сүүлийн үед их сайжраад байна. Сурагч: Аав томилолтоор явчихсан.
Ганданд очиж хийморийн сан уншуулаад дархлаатай болчихсон нөхдүүд хичээлдээ явах гэж дурлаад байгаа гэнэ.
Зарим нь амарч дуусаагүй л гэнэ шүү. Бүтэн найман сар хичээл орсонгүй шүү дээ. Хэзээ дуусах амралт вэ?
Хичээл хурдан ороосой багштайгаа хэрэлэдэхсэн.
Хичээл хурдан орвол онц сурах гээд байгаа гэнэ.
Д.БЯМБАСҮРЭН