Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлсээр байна. Тус биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” компани тайлант хугацаанд борлуулалт болон ашгийн хэмжээгээ өмнөх оны мөн үеийнхээс өсгөж чаджээ.
Тодруулбал, компанийн орлого 28.8 тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2019 оны эхний хагас жилийнхээс 3.5 тэрбум төгрөг буюу 13.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Түүнчлэн цэвэр ашиг нь 818.18 сая төгрөгт хүрч нэгж хувьцаанд 799.24 төгрөгийн ашиг олсон байна.
Бэлтгэсэн: С.Дулам