Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхантай уулзаж, чиглэл өглөө. Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, 100 хоногийн хугацаанд хийх ажлаа тодорхойлж, гүйцэтгэлийг нь хянахад анхаарч ажиллахыг сайд Б.Мөнхбаатар үүрэг болгов. Мөн Газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах, газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, “Шинэ Зуунмод”, “Майдар хот” төслийн ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас манлайлан оролцохыг захилаа. Дараа нь “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр барилгын салбарт мөрдөж буй дүрэм, журмыг шинэчлэх, зураг төсөлд магадлал хийх тогтолцоог бүрдүүлэх чиглэл өгөв.
Бэлтгэсэн: Б.Нархан