7 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 209 дахь өдөр бөгөөд он дуусахад 156 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ. Шөнөдөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 8, Хонгорцог одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,847 төгрөг, зарах нь 2849.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 40.20, зарах ханш 40.60, юанийн авах ханш 405.50, зарах ханш 406.00, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт Эрүүл мэндийн яамны байранд коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр” тохиож байна.
- 1987 оны энэ өдөр Испанийн хөлбөмбөгчин Pedro мэндэлжээ.
- Харин 1933 оны энэ өдөр сүмогийн 30 дахь ёкозүна III Нишиноүми Кажиро таалал төсчээ.
- 1984 оны Зуны олимп Лос Анжелост нээлтээ хийжээ.