Зохиолч , найруулагч , жүжигчин бас жааз хөгжимчин Вуди Ален кино ертөнцөд өөрийн өвөрмөц, маш нарийн мэдрэмжтэй, гүнзгий сэтгэл зүйн драмын бүтээлээрээ хүч түрэн орж ирсэн нэгэн билээ. Хэдий түүний уран бүтээл Нью-Йоркийн бродвейн театраас тэртээ 1960-аад оноос маш амжилттай эхэлсэн ч дэлхийд нэрээ кино бүтээлээрээ цуурайтуулах нэгэн байсан аж.“Оскарын”-ын дөрвөн удаагийн шагналт энэ уран бүтээлч орчин үеийн кино урлагт нэгэн шинэ өвөрмөц төрөл зүйлийг бий болгосон билээ. Түүний уран бүтээл хорлонтой ч гэмээр, зарим үед ямар ч утга учиргүй элэглэл шингэсэн хошигнол сэтгэл зүйн гүнзгий драмтай гайхалтай хоршин зохилдож байдгаараа онцлогтой. Энэхүү хоёр төрөл зүйлийн огтлолцлыг судлаачид “оюунлаг хошин” гэж томьёолсон байдаг.Тэрбээр өөрөө зохиолоо бичиж, өөрөө найруулж бас ихэнх кинондоо өөрөө тоглодог. Мөн, мэдээж хэрэг, түүний онгод шүтээн болсон бүсгүйчүүд гол эмэгтэй дүрүүдийг авах нь ойлгомжтой. Алены хувийн амьдрал уран бүтээл шиг нь баялаг, сонирхолтой бас “өвөрмөц” гэж ч хэлж болохоор.
Вуди Ален, Дайн Китон хоёр
Түүний анхны эхнэрийг Харлин Розен гэдэг төгөлдөр хуурч бүсгүй байсан аж. Тэдний хамтын амьдрал ердөө таван жил үргэлжилсэн бол хоёр дахь эхнэр Луиза Лассертай бүр ч богино хугацаанд амьдарсан байдаг. Холливудын од авьяаслаг жүжигчин Дайан Китонтой Аллен гэрлээгүй ч мөртлөө хэн хэнийхээ уран бүтээлд цоо шинэ уур амьсгал, эрч хүч оруулсан гэдэг. 1980 онд Вуди Аллен, жүжигчин Мией Ферроу хоёрын арван хоёр жил үргэлжилсэн харилцаа эхэлжээ. Тэд “Элейн” хэмээх Нью-Йоркийн тансаг зоогийн газар танилцсан аж. Тэгэхэд Ален дөчин гурван настай, уран бүтээлээрээ төдийгүй олон эхнэр сольдгоороо бас муухай ааштайгаараа нэрд гарсан байлаа.Миа Ферроу ч алдар нэрээрээ Алленаас дутахааргүй нэгэн байв. Гэхдээ бүсгүй хоёр удаа гэрлэсэн ч хэл амгүй салдаг байлаа. Миа дөнгөж гучин зургаан нас шүргэх авч зургаан хүүхдийн ээж болж амжсан байв. Гурван хүүгээ хоёр дахь нөхрөөсөө төрүүлсэн бол гурван охиноо үрчилж авчээ. Тэр үед хүүхэд өргөж авах явдал Холливудын оддын дунд бараг үгүй байв. Харин Миа Ферроу тэрхүү модын эхлэлийг тавьсан гэж болно.Өөрийгөө зургаан хүүхэдтэй талаар Миа анхны болзоон дээрээ ярихад Аллен хүүхдийг хүмүүжүүлж ядаад байх юм ер үгүй хэмээн өөртөө итгэлтэй хэлсэн байна. Энэ үгэнд баярласан Миа дараачийн болзоондоо бүх зургаан хүүхдээ дагуулаад иржээ.Олон үндэстэн ястны төлөөл болсон Миагийн зургаан хүүхдүүдээс онигор нүдтэй туранхай ази охин өргөмөл ээжийнхээ гараас чанга атган Миагийн шинэ найз залуу болох нүдний шилтэй шавилхан биетэй ахыг бусдаасаа илүүтэйгээр сонирхон харсаар зогсож байлаа. Түүний нэрийг Сунн-И гэх бөлгөө. Аллен Миагийн олон хүүхдээс айгаагүй байна. Удалгүй Нью-Йоркод нэгэн шинэ айл мэндэлжээ. Гэхдээ энэ айлын амьдралын хэв маяг бусдын гайхшралыг бага зэрэг төрүүлэхээр байлаа. Учир нь Миа хүүхдүүдтэйгээ Алленаас тусдаа амьдардаг байв. Энэ шийдвэрийг Миа өөрөө гаргасан аж. Түүний тайлбарласнаар бол Аллен шиг уран бүтээлч хүнд тайван байдал мөн үе үе ганцаараа байх шаардлагатай гэнэ. Тэр байтугай Аллен Ферроу хоёрын дундаас хүү төрсөн ч энэ байдал өөрчлөгдөөгүй байна. Аллен яваандаа амралтын өдрөөр л ирдэг аав болон хувирчээ. Магадгүй энэ шалтгааны улмаас арван гурван жилийн дараа Аллен, Ферроу нарын гэр бүлд аянга буусан байж болох юм . . .
Вуди Ален Мией Ферроу болон түүний хүүхдүүдийн хамт
Вуди амьдралдаа гурван зүйлийг л шүтэн сонирхдог байжээ. Нэг нь өөрөө, хоёр дахь нь кино, гурав дахь нь бейсбол аж. Уран бүтээлийн завсар зайгаар тэрбээр юм л бол бейсболын тэмцээн үзэхээр гүйдэг байв. Бейсбол нь Ферроугийн өргөмөл охин Сунн-Игийн сонирхлыг татаад зогсохгүй тэрхүү спортын хорхойтон болсон явдал Алленыг гайхшруулжээ. Ингээд охин хойд эцгээ даган тэмцээн үзэхээр явдаг болов.Харин нь ээж нь энэ явдалд эхэндээ баяртай байсан гэдэг. Түүний бодлоор Сунн-И хэтэрхий бүрэг ичимхий өсөж байв. Бейсбол Сунн-Ид эерэг нөлөө үзүүлж байлаа. Чимээгүй, зожиг охин дуу шуу орон хэний ч өөдөөс цэх шулуун харж чаддаг болжээ. Тийм ч царайлаг бус охины царай үргэлж аз жаргалаар гэрэлтэж, гадаад төрх хувцаслалтдаа ч их анхаарах болсон байна.
Тоогүй гэнэтийн бэлэг
Нэг орой Ферроу нөхөр дээрээ очихоор шийджээ. Түүнийг Алленыд ирэхэд нөхөр нь байсангүй. Ферроу нөхрийнхөө ажлын өрөө рүү оржээ. Аливаа уран бүтээлч хүний өрөө тун замбараагүй байдгийн адил Вудигийн өрөө ч эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй харагдана. Ферроугийн анхаарлыг ширээн дээрх хар цагаан хэдэн зураг татлаа. Нэгийг нь авч хараад бүсгүйн хувьд цаг хугацаа зогсчих шиг болжээ. Зурган дээр Сунн-И байлаа. Охин зүгээр ч үгүй нүцгэнээр авахуулсан байв. Ферроу гэрийнхээ босгоор охины нэрийг хашхирсаар орж ирлээ. Гэтэл өрөөнөөсөө гарч ирээд өөдөөс нь харан зогсох Сунн-Иний нүдийг хараад Миа дуугүй болжээ. Түүний урдаас өөрийнх нь өсгөсөн охин биш харин эрийн төлөөх дайнд ялалт байгуулсан хүйтэн цэвдэг ази хүүхэн ширтэж байв. Хойд ээжийнхээ гарт дахь хар цагаан зургуудыг хяламхийн хараад Сунн-И “Тиймээ” гэж жишимгүй хариулжээ. Миа сэтгэлээ барьж дийлэлгүй зургуудыг охины нүүр руу чулуудан дараа нь ширээн дээрх Аллены жаазтай зургийг аван далайтал Сунн-И цүнхээ шүүрч аваад гарч гүйжээ. Хэн руу зугтаж байгааг Ферроу мэдэж байлаа. Бейсболын нэгэн тэмцээний үеэр хажууд нь сууж байсан Сунн-И хойд аавдаа байдгаараа наалдан “Би таньд хайртай бүр багаасаа” гэж пал хийтэл хэлжээ. Вуди юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг гайхаж байснаа “Миа яах болж байна?” гэсэн тэнэг асуулт тавихад Сунн-И “Би түүний тухай яриагүй байна. Би таны болон өөрийнхөө тухай ярьж байна. Миа та хоёр аль эрт унтахаа больсныг би мэдэж байна” гэж хэзээний юм үзсэн том хүн шиг тайван дуугарчээ.Вуди ууж байсан кофендоо хахаж цацан охиныг алгадуулаагүй дээрээ гэртээ харь гэж зандарсан байна. Солонгос охин үгэнд нь орон танхимаас гарчээ. Вуди тэр өдрийн тоглолт юу болсныг ойлгоогүй гэдэг. Хэдэн долоо хоног Вуди эхнэр хүүхдүүд дээрээ ирэх болгондоо Сунн-И руу ууртай харах аж. Миа гэнэн ч ухаалаг нээлттэй харцаар өөдөөс нь ширтэнэ. Ингээд нэг орой Сунн-И хойд эцгийнхээ гэрт ганцаараа иржээ. Хаалганыхаа нүхээр хэн ирснийг Ален хараад тайлж өгөхгүй гэж шийдсэн ч охины цөхрөлтгүй тогшилт түүний тэвчээрийг баржээ. “Задарсан солонгосыг болгож тавья” гэсээр Аллен ууртай хаалгаа нээтэл өмнө нь нээлттэй хирнээ тайлагдашгүй, тачаангуй хирнээ ариухан цэл залуухан бурханлаг зүйл зогсож байлаа. Аллены толгойд “Тусдаа байсан Миа өөрөө буруутай” гэсэн бодол орж ирснээр бүх хаалт хамгаалалт үгүй болжээ. Маргааш өдөр нь Миа Алленыг шүүхэд өгчээ. Холливуудыг энэ мэдээ донсолгосон нь мэдээж. Харин энэ бүхэн Вудид огт хамаагүй мэт санагдаж байлаа. Тэрбээр өчигдөр охин нь байсан бүсгүйтэй ил амьдран шүүхээр Миагаас салсны дараа Сунн-Итай гэрлэжээ. Өөрөөсөө 39 насаар дүү гэргийгээ Аллен хэзээ ч нэрээр нь дууддаггүй агаад зөвхөн “найз охин” гэдэг аж. Тэд гэрлээд хорин жил болж байна. Сонирхолтой нь Беше, Мензи гэдэг хоёр охин үрчилж авахдаа Сунн-И айгаагүй гэдэг. Тэрбээр өөрийнхөө ялалтад бат итгэлтэй байгаа бололтой.
Вуди Ален, Сун И