Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд I, II улирлын санхүүгийн тайлангаа жил бүрийн долдугаар сарын 20-ноос өмнө тус биржид хүргүүлэх үүрэгтэй. Тэгвэл бүртгэлтэй 199 компаниас одоогоор 59 нь тайлангаа ирүүлснийг МХБ мэдээлэв. Тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс АПУ, “Түмэн шувуут”, “Инвескор”, “ЛэндМН ББСБ” хамгийн их буюу энэ оны эхний хагас жилд нийт 115.8 тэрбум орчим төгрөгийн ашиг олжээ. Мөн “Сүү”, “Увс хүнс” зэрэг хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ашиг орлогоороо дээгүүр жагссан байна. Харин “Монгол шуудан” 459 сая төгрөгийн алдагдал хүлээсэн бол “Говь” компанийн борлуулалтын орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бараг гурав дахин буурсан гэнэ. Түүнчлэн МХБ нь брокер, дилерийн үйлчилгээнээсээ 576 сая төгрөгийн ашиг олсон ч 404 сая төгрөгийн алдагдал хүлээснийг дурдлаа. Ташрамд дурдахад, хуульд заасан хугацаанд хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компаниуд ирэх сарын 1-ний дотор зөрчлөө арилгахгүй бол хариуцлага хүлээхийг анхааруулав.