Чингэлтэй дүүргийн II-IV хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төв, 40 мянгат, Жуулчны гудамж, тэдгээрийн ойр орчмын айл өрхүүдийн цахилгааныг 27, 28- нд 10.30-19.00 цаг хүртэл хязгаарлах болжээ. Энэ нь дээрх хороодын 674 хэрэглэгчид цахилгаан түгээдэг, хаалттай 117 дугаар дэд станцад их засвар хийх болсонтой холбоотой гэнэ. Тус дэд станцыг 1980 онд барьснаас хойш тоноглолуудыг нь солиогүй учраас ийнхүү хоёр өдөр цахилгаан хязгаарлаж, шинэчлэх аж. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Зүүн түгээх сүлжээнийхэн “117 дугаар дэд станцаас хамааралтай 674 хэрэглэгчийн 77 нь аж ахуйн нэгж. Өндөр хүчдэлийн тоноглолуудыг солиход ажиллагаа ихтэй тул хоёр өдөр, олон цагаар цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй. Энэ тухайгаа ч албан бичгээр мэдэгдсэн. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан цахилгааны эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.
Бэлтгэсэн: О.Оргилох