Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” компани 2020 оны эхний хагас жилд 91.7 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс орлого 32 тэрбумаар буюу 25.9, цэвэр ашиг нь 83 хувиар буурсан үзүүлэлт аж. Ашгийн хэмжээ ийнхүү багассан нь коронавирусийн тархалтын нөлөөгөөр хилийн хорио тогтоон, нүүрсний экспорт багассантай холбоотой гэнэ. 2019 онд дээрх компани цэвэр ашгаасаа 2161 хувьцаа эзэмшигчид 626.8 сая төгрөгийн ногдол ашиг олгосон. Ташрамд дурдахад, “Тавантолгой”-н үнэт цаасыг өнгөрсөн даваа гарагт 5500 төгрөгөөр борлуулсан нь энэ оны эхнээс 18 орчим хувиар буюу 1000 төгрөгөөр буурсан дүн юм.
Бэлтгэсэн: С.Дулам