Засгийн газрын хуралдаанаар зарим газрын дарга нарыг томилжээ. Тухайлбал, ЦЕГ-ын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.
Мөн Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна.