НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон. Харин өчигдөр хоёрдугаар улирлын НӨАТ-ийн буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орсон. Үүнтэй холбогдуулан иргэдийн бичсэн хөгжилтэй постуудаас хүргэж байна.
НӨАТ-ын буцаан олголт царай хардаг гэнэ
НӨАТ-ийн буцаан олголт царай муутайд нь эхэлж орно гээд шуугиад байна. Царай муутай байх бас л ашигтай байна шүү.
НӨАТ–ийн буцаан олголтоор бохь авах уу, байр авах уу ?
НӨАТ-ийн буцаан олголтоор байр авна л гэнэ шүү. Бохь нь харин бодитой сонсогдож байна. За ер нь тэгээд юу авах нь өөрийн мэдэх хэрэг дээ.
Нэрнийхээ эхний үсгийн дарааллаар НӨАТ-ийн буцаан олголт ордог
Азтай юмаа Ариунаа минь
Болж л байнаа Базраа минь
Дундуур оржээ Дулмаа минь
Яана даа Янжмаа минь... нээрээ тийм ч юмуу.
Бас НӨАТ-ын буцаан олголт орлоо гэсэн чинь онлайн шопын сурталчилгаанууд харагдах нь ихэссэн байгаа гэнэ.
Зарим нь гэртээ шинэ Монголын шинэ баян ирлээ сөгд мөргө гээд байж байгаа бололтой.