Дэлхийн банкнаас манай гаргийн хог хаягдлын одоогийн болон цаашдын төлөв байдлын талаар судалгаа хийж, тайлангаа танилцуулжээ. 2016 онд дэлхийн хүн ам барагцаагаар хоёр тэрбум тонн, ахуйн гаралтай хатуу хог хаягдал “үйлдвэрлэсэн” бол сүүлийн гурван жилийн дотор энэ нь 10 гаруй хувиар өссөн гэж тус тайланд дурдав. Үүнийг дэлхийн хүн амд хуваавал нэг хүн өдөрт дунджаар 740 грамм хог хаядаг гэсэн гэсэн үг. Монгол болон АНУ-ын иргэд дээрх хэмжээнээс илүү хаягдал үүсгэдгийг судалгааны багийнхан тогтоожээ. Ингэснээр манайх болон АНУ нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн байна.
2050 он хүртэл бүс нутгуудад хог хаягдлын хэмжээ хэрхэн өсөхиййг зургаас харах боломжтой.