Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, энэ сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл завсарласан. Тиймээс шүүх хурал нөгөөдөр үргэлжлэх юм байна. Тэднийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа юм.
Мөн өдрийн өглөөний 09:30 цагт Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Уг нь тус шүүх хуралдаан өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр болсон ч өмгөөлөгчийн бие муудсан шалтгаанаар долдугаар сарын 16-ны өдрийн 09:30 цаг хүртэл хойшилсон юм.
Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.