МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар салбарын сайд нарын асуудлыг хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр шинэ Засгийн газрын гишүүд эхнээсээ тодорч эхэллээ. МАН-ын Удирдах зөвлөлд дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлжээ.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
-Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх,
-БСШУ-ын сайдад одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар,
-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
-ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан,
-Соёлын сайдаар С.Чулуун,
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл,
-Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,
-Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар,
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар,
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа
-Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
-Уул уурхайн сайд Г.Ёндон нарын нэр орж иржээ.