Долдугаар сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 187 дахь өдөр бөгөөд он дуусахад 178 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бороо орно.
- Билгийн тооллын 16, Элдэв тэнгэртэн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 23 цаг 42 минутад эхэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2836.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 402.50, вон 2.30 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Хан-Уул дүүрэгт байрлах Монголын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт болно. Утас: 99179899
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1960 оны энэ өдөр сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи Сэйя мэндэлжээ.
- Өнөөдөр Перу улсад Багш нарын баяр тохиож байна.
- Өнөөдөр АНУ-ын Үндэсний шарсан тахианы өдөр юм байна.
- 1975 оны энэ өдөр АНУ-ын реппер, жүжигчин 50Cent мэндэлжээ.
- 2013 онд Канадын Lac-Mйgantic, Quebec хотод газрын тос ачиж явсан машин галт тэрэгтэй мөргөлдөж, гал дүрэлзсэний улмаас 47 орчим хүн нас барж, хотын төв хэсгийн 30 орчим барилга нурсан байна.