Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх МАН-ын Бага хурал эхэллээ. Өнөөдрийн Бага хурлаар Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрээлдэхүүнийг хэлэлцэнэ. Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан гэдгийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр хэллээ. Түүнчлэн тэрбээр "Сонгуульд амжилттай оролцож, ард түмнийхээ итгэлийг хүлээж авсан намдаа ялалт авчирсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлнэ" гэв.