Өнөөдрийн /2020.06.30/ УИХ-ын Анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.
Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх болсон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Улсын Их Хурлын даргаар Г.Занданшатарыг 100 хувийн саналаар улираан ажиллуулахаар боллоо.