Та бидний эвсэл, Шинэ эвсэл болон зарим бие даагчид дахин сонгууль явуулахыг Ерөнхийлөгчөөс шаардлаа.
Тодруулбал, өмнөх сонгуульд хурууны тэмдэглэгээ хийж, саналын хуудсыг дугаарладаг байсан. Харин энэ жилийн сонгуульд аль алийг нь хийгээгүй байна. Мөн бие даагчдын оноог өөрчилж, таслал тавьж, хар хайрцагийг будлиантай явуулсан асуудлууд үүссэн учир сонгуулийг дахин шударгаар явуулахыг нам, эвслүүд шаардав.
Тус шаарлагыг Та бидний эвсэлийн тэргүүн Н.Энхбаяр, Шинэ эвслийн тэргүүн Ж.Батзандан, Ардчилсан намын гишүүн Г.Уянга, бие даан нэр дэвшигч Ц.Хулан нар төлөөлөн хүргүүлж байгаа юм байна.
Энэ үеэр Ж.Батзандан “Сонгогчдын нэрсийн жагсаалтад байхгүй 15-20 мянган хүний нэрийг жагсаалтад оруулсан байна. Бие даагчдын саналыг хоёр дахин багасгасан. Ямар учраас Ж.Батзандан, Л.Болд хоёрыг унагахын тулд эхний 10 саналын хайрцаг дээр зөв тоолоод, сүүлийн хар хайрцагнаас гарсан саналыг оруулаагүйг тайлбарламаар байна. Бид ялагдаж болно. Луйварыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээлээ.