Эрүүл мэндийн яамнаас Ковид 19 цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа халдвар тархсан улс орнуудын талаарх мэдээлллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн үед мах боловсруулах аж ахуйн нэгжүүдэд халдвар дэгдээд буйг дэлхийн улс орнууд мэдээлсэн. Тухайлбал, АНУ –д мах боловсруулах үйлдвэрт ажилладаг 693 хүнд халдвар батлагдсан байна. Иймд тус улс тахианы махны импортоо түр зогсоосон” гэлээ.
Халдвар тархсан улс орнуудын мэдээлэл:
АНУ – Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр 32,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 560 хүн нас баржээ. Тус улсад халдвар авсан хүний нийт тохиолдол 2,2 сая хүрснээс 119,600 гаруй хүн нас бараад байна.
Бразил – Өчигдөр тус улсад 57,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 641 хүн нас баржээ. Халдвар авагсдын тоо нийт нэг сая 85 мянга болж, 5000 гаруй хүн нас барсан.
Герман – Өчигдөр 687 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Өмнөд Солонгос – Өчигдөр 17 тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн гадаадаас зөөвөрлөгдөх халдварын тоо өссөн тул тус улсын Засгийн газар иргэдээ татан авах ажиллагааг хязгаарлалаа.
БНХАУ– Ням гарагт халдварын 18 шинэ тохиолдол бүртгэгдлээ.