Зургадугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 173 дахь өдөр бөгөөд он дуусахад 192 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан, бороотой байх нь ээ.
- Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 06 цаг 09 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2826.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 399.30, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт РЦНК буюу Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төвийн гаднах талбайд Аугаа их Эх орны дайн эхэлсэн өдрийг тохиолдуулан ОХУ даяар тэмдэглэн өнгөрүүлдэг "Нэхэн дурсах, харуусан эмгэнэх өдөр"-т зориулсан “Зүрхэнд үүрд” арга хэмжээ болно.
- 10:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлт болно. Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүс оролцоно.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
- 12:00 цагт Хан-уул дүүргийн Буянт-ухаа хорооллын урд байрлах 300 ортой төрөх эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа болно. 99179899
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Сүмогийн 61 дахь ёкозүна Хокүтоүми Нобүёши 1963 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өнөөдөр Эл Салвадорт Багш нарын баяр тохиож байна.
- 1941 оны энэ өдөр Нацист Герман улс Зөвлөлт холбоот улс руу довтолсноор Аугаа их эх орны дайн эхэлсэн.
- 1987 оны энэ өдөр "Boys over flowers", "Хотын ангууч" зэрэг олон киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин И Мину (Lee Minho) мэндэлжээ.
- 2009 онд Вашингтонд өмнө зүгийг чиглэж явсан метро галт тэрэг суудлын галт тэрэгтэй мөргөлдөж, 9 хүн газар дээрээ нас барж, 80 гаруй хүн гэмтжээ.
- 1945 онд Японд 82 хоног үргэлжилсэн Окинавагийн цуст тулаан төгсгөл болжээ.