Нью Жерси мужийн Матаван хотын оршин суугч 47 настай Дэнни Джаннотто үргэлж спирт хэмжигч биедээ авч явах шаардлагатай нэгэн аж. Учир нь түүний ходоод идсэн хоолыг спирт болгон хувиргадаг гажигтай аж. Тухайлбал тэрбээр туна загасыг бага зэрэг даршилсан ногоотой идээд араас нь ус уухад цагийн дараа спирт хэмжигч 0,04 промиль (хоёр лааз шар айрагтай тэнцэнэ) заах нь энүүхэнд гэнэ. Энэ нь маш ховор өвчин аж. Хоол боловсруулах эрхтний эмч К. Викремесинге тэмдэглэснээр бол эл өвчин антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүсэх талтай аж. Антибиотик нь үүрэвслийг дарахын зэрэгцээ ашигтай бактерийг устгаж бие эрхтэнд мөөгөнцөр бий болгодог. Харин мөөгөнцөр нь нүүрс усыг спирт болгон хувиргадаг. Хэдий биед нь энэ өвчин зовуургүй ч Джанноттогийн хувьд багагүй төвөг учруулдаг гэнэ. Тэрбээр идэх хоол хүнсээ байнга хянахаас гадна биедээ байнга спирт хэмжигч авч явах шаардлагатай аж. Үүнээс шалтгаалан жолооны ард сууж болох эсэх нь шалтгаалдаг аж.