ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр байрладаг АНУ-ын цэргүүд Герман улсын эрх ашгийг хамгаалах бус Транс-Атлантын аюулгүй байдлыг хангах зорилгоор байрладаг гэж ХБНГУ-аас АНУ-д сугаа элчин сайд Эмили Хабер Нью-Йоркийн Гадаад харилцааны зөвлөлийн зохион байгуулсан онланй хурлын үеэр мэдэгджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр Берлин Вашингтоноос Холбооны Бүгд Найрамдах Герман улсад байрлах цэргийн бие бүрэлдэхүүний тоог 25 мянган хүн болгон бууруулах бодолтой байгаа мэдэгдлийг хүлээн авсан тухай элчин сайд дурджээ. Ингэхдээ тэрбээр хоёр орны цэрэг зэвсгийн болон аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа "маш нягт ойр байсаар ирсэн бөгөөд ийм хэвээр байх болно" гэдгийг цохон тэмдэглэсэн байна. "Америкийн цэргүүд <...> Герман улсыг хамгаалахын тулд тэнд байрлаагүй. Тэд Транс-Атлантын аюулгүй байдлыг хамгаалахын тулд байрлаж байгаа. Үүнээс гадна Африк болон Ази тивд Америкийн цэргийн байлдааны ажиллагааг хангахын тулд бас байрлаж байгаа" гэж дипломатчийн хэлснийг “Reuters” иш татжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв ХБНГУ өөрийн нутаг дэвсгэр дээр манай цэргийг байрлуулсныхаа төлөө мөнгө төлөхгүй бол мөн НАТО-д өгөх өрөө барагдуулаагүй тохиолдолд АНУ өөрийн Герман дахь цэргийн бүрэлдэхүүнийхээ тоог 25 мянга болгож бууруулах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар түүний хэлснээр АНУ-ын 52 мянган цэрэг Герман улсад байрлаж байгаа аж. Доналд Трамп ХБНГУ-ыг НАТО-гийн хамтын батлан хамгаалахад хангалттай хөрөнгө зарцуулаагүй байгааг шүүмжилсэн билээ. Тэрбээр НАТО-ийн гишүүн орнуудыг орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 2% -д хүргэхийг шаарджээ.