МЭӨ 736 оны энэ өдөр Ассирид (эртний эзэнт гүрэн) нар хиртсэн тухай тэмдэглэжээ. Хожим эл үзэгдлийг Месопотамийн (хоёр мөрний газар нутаг ) түүхийн он цагийн дарааллыг өөрчлөхөд ашиглажээ.
313 оны энэ өдөр Византын эзэн хаан Константин шашин шүтэх эрх чөлөөг тунхаглаж, Христийн итгэгчид хураан авсан эд хөрөнгийг буцааж өгөхийг тушаажээ.
844 оны энэ өдөр II Людовикийг Ромын Пап II Сергий Италийн хаанд өргөмжилжээ.
923 оны энэ өдөр Суассоны дэргэдэх тулалдаан болжээ. Уг тулалдаанд Францын хаан I Роберт амь үрэгдэж, харин Карл хаан Бургундийн гүн Рудольфын талынханд баривчлагджээ.
1184 оны энэ өдөр Норвегийн хаан V Мангус Фимрейтын дэргэдэх тулалдаанд амь үрэгджээ.
1215 оны энэ өдөр Английн язгууртнуудын тавьсан шаардлагыг үндэслэн хаан Иоанны (Газар нутаггүй гэсэн хочтой) чөлөөт хүн амын хууль ёсны эрх, давуу эрхийг хамгаалах тухай улс төрийн болон эрх зүйн баримт бичигт(Magna Charta Libertatum) гарын үсэг зуржээ.
1389 оны энэ өдөр Косово тал нутгийн тулалдаан болжээ. Тулалдаанд нэг талаас байлдсан Серб, Болгар, Босни, Хорватын армийн удирдагч Лазарь амь үрэгдэж, нөгөө талаас Туркийн султаан ч мөн алуулжээ
1396 оны энэ өдөр Доголон Төмрийн цэрэг Дагестаны өмнөд хэсгийг эзэлжээ.
1410 оны энэ өдөр Монголын Өлзийтөмөр Буяншири хааны цэрэг Онон мөрний дэргэдэх тулалдаанд Хятадын эзэн хаан Юнлэйн 500 түмэн цэрэгт ялагджээ.
1667 оны энэ өдөр Францын эмч Жан-Батист Дени дэлхийд анх удаа цус сэлбэлт хийжээ. 15 настай хүүд 350 млг ишигний цус хийжээ.
1730 оны энэ өдөр Севастополь хотод булчин задрах тахал өвчний тархалтын эсрэг авсан хөл хориог эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн өрнөжээ.
1846 оны энэ өдөр Их Британи олон АНУ Орегоны гэрээнд гарын үсэг зурсны дагуу АНУ, Канадын хилийг 49-р өргөргөөр тогтоосон байна.
1867 оны энэ өдөр Америкийн эмч Жон Боббс дэлхийд анх удаа цөсний чулуу авах хагалгааг амжилттай хийжээ.
1869 оны энэ өдөр целлулоидыг зохион бүтээжээ.
1898 оны энэ өдөр Японы түүхэнд хамгийн хүчтэй цунами болж 27 мянган хүн амь үрэгдэж, 10 мянга орчим барилга байшин сүйджээ.
1904 оны энэ өдөр хөл бөмбөгийн Леверкузен баг байгуулагджээ.
1907 оны энэ өдөр Гаагад 44 орны төлөөлөгчид оролцсон Энхтайвны II бага хурал болжээ.
1911 оны энэ өдөр IBM компани байгуулагджээ.
1918 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн курд үндэстний эсрэг хоморголон устгал явуулжээ
1920 оны энэ өдөр Эстон улсын үндсэн хуулиа баталжээ.
1920 оны энэ өдөр Германд болсон санал асуулгын үр дүнд Шлезвигийг Дани улсад мэдэлд шилжжээ.
1932 оны энэ өдөр Парагвай-Боливын дайн эхэлжээ.
1933 оны энэ өдөр Англи улс АНУ-д төлөх Дэлхийн нэгдүгээр дайны үеийн өрийг төлж дуусжээ.
1940 оны энэ өдөр ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын комиссриатын цэргүүд Латвийн хилийн застав руу дайрчээ.
1941 оны энэ өдөр Хо Ши Мин Вьетнам улсыг колоничлолоос ангижирчхыг уриалан Вьетнамын хараат бус Лиг байгуулжээ.
1945 оны энэ өдөр Унгар улс Дэлхийн II дайны үеэр ЗХУ-д учруулсан хохирлыг нөхөн төлж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээжээ.
1950 оны энэ өдөр Баруун Герман Европын Зөвлөлд элсжээ.
1954 оны энэ өдөр UEFA үүсэн байгуулагджээ.
1963 оны энэ өдөр Хятад улс ЗХУ-ыг дэлхийн хувьсгалаас урвасан гэж буруушаажээ.
1977 оны энэ өдөр Испанид дарангуйлагч Франсиско Франког нас барсны дараа анхны ардчилсан сонгууль болжээ.
1985 оны энэ өдөр Эрмитажид байдаг Рембрантын “Даная” зураг руу хүчил цацан гэмтээжээ.
1988 оны энэ өдөр Армены Дээд Зөвлөл Уулын Карабахыг өөрийн улсад нэгдэхийг шаарджээ.
1994 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Умард Солонгост айлчлал хийж, цөмийн үйлдвэрлэлийн хяналт шалгалтын явцад үүссэн хямралыг шийдвэрлэхэд нь тусалжээ.
1994 оны энэ өдөр Израиль, Ватикан хоёр дипломат харилцаа тогтоожээ
1996 оны энэ өдөр Ирландын түр арми Английн Манчестер хотын төвд хүчтэй бөмбөг тэсэлж алан хядах үйл ажиллагаа явуулсны улмаас 200 гаруй хүн шархаджээ.
1999 оны энэ өдөр Бельгид “CocoCola” ундааг худалдаалахыг хоригложээ.
2001 оны энэ өдөр БНХАУ, ОХУ, Казахстан, Тажик, Киргиз, Узбекистан улсын төрийн тэргүүн нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулжээ.