Ховд аймгийн Жаргалант суманд нэг нас 7 сартай эмэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 13-ны өдөр /2020.06.13/ бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага 23.22 минутад ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд 23:25 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н /1 нас 7 сартай, эмэгтэй/ 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгснийг ОБЕГ-аас мэдээллээ.