Баянгол дүүргийн XIX хороо буюу бидний нэрлэж заншсанаар III, IV хорооллын төв зам дагуу ийм хогийн сав байрлуулжээ. Дэлгүүр, үйлчилгээний төв, цайны газруудын ойролцоох хог ачих цэгт байсан төмөр тэвшийг хог ангилан хийх зориулалттай саваар сольсон нь энэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд шил, хуванцар сав болон гялгар уут, ахуйн хаягдал, цаасан хайрцаг гэх зэргээр хогоо тав ангилж хаях юм. Гэтэл тэд хогоо ангилан, хаях нь бүү хэл савных нь гадна талд овоолж үлдээх нь олонтоо. Тохижилт, үйлчилгээний компанийн ажилчид өглөө бүр энд овоорсон хогийг ирж ачаад явдаг ч үдээс хойш, орой болоход ийнхүү дахиад хөглөрдөг нь харамсалтай. Зүй нь иргэд, аж ахуйн нэгжүүд хогоо ангилан, хэмжээг нь аль болох жижгэрүүлж, цаасан хайрцагнуудыг эвхэж багасгаад, зориулалтын саванд хийж сурвал сайн сан. Хогоо хогийн саванд хаяж хэвшицгээе.