Өнгөрсөн сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 21.9 сая гаруй мал төллөснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ нь төллөвөл зохих 29.2 сая эх малын 77.1 хувь гэнэ. Бод малын 52.1, богийн 78.8 хувь нь төллөсөн юм байна. Мал төллөлтийн явц Баян-Өлгийд 97.3 хувьтай байгаа нь хамгийн өндөр дүн бол Өмнөговь аймагт 44.4 буюу хамгийн бага хэмжээ аж. Мөн улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авснаас 21.1 саяыг нь бойжуулж, төл бойжилт 97 хувьтай байгааг мэдээлэв. Ташрамд дурдахад, 2019 онд манай улсын мал сүрэг өмнөх жилийнхээсээ 4.5 сая толгойгоор нэмэгдэн, 70.5 саяд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм.