Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүх Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох Эрүүгийн хэргийг өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 4-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан юм.