Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааны алба хаагчид 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн хоногуудад дайчлан баривчилсан. Тэрбээр 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарал хяналтыг сайн тавих хэрэгтэй.
Мөн "Сар шинэ 2020" нэгдсэн арга хэмжээ энэ сарын 03-28-ны хооронд болно. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
Эрүүгийн цагдаагийн албанаас орон нутагт гарч байгаа малын хулгайн хэргийг шалгаж ажиллаж байгаа. Малчид, иргэдийг мал сүргээ хариулгатай байлгахыг зөвлөж байна" гэлээ.