Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.25-26-ны өдрүүдэд нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсний 1 хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр-2, явган зорчигч мөргөх хэлбэрээр-3 тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА