Мягмар гарагт /2019.12.10/ Финландын парламент эрх баригч Социал демократ нам (PSD)-ын дэд дарга Санна Мариныг тус улсын шинэ ерөнхий сайдаар томилон баталлаа.Тэрбээр Финландын улс төрийн түүхэнд гурав дахь эмэгтэй ерөнхий сайд болсон байна. Шинэ засгийн газар томилогдсоны дараа Финландын таван намаас бүрдсэн сайд нарын танхим удирдах аж. Эдгээр таван намын дарга нар бүгд эмэгтэйчүүд аж. Тэдний нэг нь 50-иас дээш насны хүн бөгөөд бусад хүмүүс нь 35 нас ч хүрээгүй байна. Сайд нарын танхим 12 эмэгтэй, 7 эрэгтэй сайдаас бүрдэх гэнэ.