Чилийн нисэх хүчний Hercules C-130 онгоц Пунта Аренас хотоос Антарктид дахь бааз руугаа ниссэх замдаа осолджээ. Энэ тухай Чилийн Цэргийн нисэх хүчний Твиттер хуудсаараа мэдэгдсэнийг “BBC” агентлаг уламжлав."Hercules C-130 онгоцтой радио холбоо тасарснаас хойш долоон цагийн дараа уг хөлгийг осолдсон хэмээн үзэж байна" гэж Чилийн нисэх хүчин мэдэгдсэн байна. 38 хүнтэй явсэн тус онгоц Өмнөд Америкийг Антактидаас туусгаарладаг Дрейкийн хоолой орчим алга болжээ. Амьд үлдсэн байж болзошгүй зорчигчдыг аврахын тулд Чилийн болон олон улсын аврах албад радио холбоо тасарсан бүсэд хайгуулын ажлыг явуулж байгаа аж.