Лхагва гарагт Хавай дахь "Перл-Харбор-Хикам" нэгдсэн цэргийн баазад Америкийн усан цэрэг АНУ-ын Батлан хамгаалах яамны гурван албан хаагчийг буудсан тухай CNN агентлаг АНУ-ын Тэнгисийн хүчний төлөөлөгчийг дурдан мэдээлэв. Хоёр албан хаагч газар пээрээ нас барж, нэг нь хүнд шархадсан байна. Тухайн усан цэргийн нэрийг одоогоор ил болгоогүй байна. АНУ-ын Тэнгисийн хүчний командлагч Лидия Робертсон гал нээсэн цэргийг амиа хорлосон гэсэн байна. Түүний ярьж буйгаар дээрх хэргийн мөрдөн шалга ажлыг тус баазын аюулгүйн алба, Тэнгисийн хүчнийхэн мөн ХМТ хамтран хийж байгаа аж. Буудалцаан Перл-Харбор-Хикам баазын цөмийн шумбагч онгоцны засвар үйлчилгээний хэсэгт болжээ. Тус баазад ойролцоогоор 66 мянган бие бүрэлдэхүүнтэй АНУ-ын Тэнгисийн болон Агаарын хүчний ангиуд байрладаг аж.