Лхагва гарагт /2019.12.04/ ХБНГУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-ын хоёр дипломат ажилтныг тус улсаас хөөж байгаагаа зарласан юм. Үүний дараа тус улсын канцлер Ангела Меркель Оросын эсрэг байлдаж байсан Чеченийн байлдагчдын командлагч асан Зелимхан Хангошвилигийг алсан хэрэгт Москва шаардлагатай тусалцаа үзүүлээгүй учир уг шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ. “Мөрдөн шалгах ажиллагаанд ОХУ бидэнд дэмжлэг үзүүлэхгүй байгааг учир бид зохих арга хэмжээг авсан" гэж улс төрч тайлбарлажээ. Тэрбээр энэ шийдвэрийнхээ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 9-нд болох “Нормандын формат”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцах аж. 8-р сарын 23-ны өдөр Гүржийн иргэн, Чечений цэргийн командлагч асан Зелимхан Хангошвили Берлиний паркт толгой руу буудуулан нас баржээ. Тэрбээр Чечений дайны дайны үеэр Шамил Басаев, Абу аль-Валид, Аслан Масхадов нарын талд Оросын эсрэг тулалдаж байсан юм. Түүнийг терроризмын хэрэгт сэжиглэн 2002 оноос эрэн эрэн сурвалжилж байгаа аж. Германы эрх баригчид энэ аллагад Оросын болон Чечений төрийн байгууллагууд оролцсон тухай хангалттай баримт нотолгоо байгаа гэж үзжээ. Кремль уг мэдэгдлийг няцаасан байна.