НҮБ-ын Ерөнхий ассемблейн мягмар гарагийн /2019.12.03/ хуралдаар "Палестины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх" хэмээх тогтоолыг баталжээ. Уг тогтоол нь Израилийг Палестины автономит нутаг дэвсгэр дээр суурьшлын үйл ажиллагааг зогсоохыг уриалсан баримт бичиг юм. Энэхүү тогтоолоор Израилийн Палестины нутаг дэвьсгэрт суурьшуулах үйл ажиллагаа хууль бус болохыг нотолсон байна. Тогтоолыг 147 орон хүлээн зөвшөөрч, 7 орон эсрэг санал өгчээ. Мөн 13 улс түтгэлзсэн байна.